ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ТҮРГЭН ХООЛНЫ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

2019-11-22  

 

Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр Баян-өндөр сумын урт цагааны гудамжинд үйл ажиллагаа явуулж байсан түргэн хоолны гурван газрыг мэргэжлийн хяналтаас хаах шийдвэр гаргасныг мэдээллээ.Хаагдах болсон газруудыг танилцуулбал “БООРЧИ” “ГОЁ ХУУШУУР” “БУРАМТАЙ” зэрэг эдгээр газрууд нь хоол үйлдвэрлэл явуулахад стандартын  шаардлага хангахгүй  байгаагийн улмаас хаагдахаар болжээ.Түүнчлэн “Урт цагааны гудамж” гэх уг газар нь олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй,хүн амын төвлөрсөн бүс юм байна.Энэхүү газарт түргэн хоолны үйлчилгээ эрхэлдэг таван газар байдаг бөгөөд  мэргэжлийн хяналтын ээлжит үзлэгээр дээрх гурван газар эрүүл ахуйн шаардлага хангаагүй байсан учраас дээрх  газрын эзэдтэй уулзан хаах  шийдвэрийг нь мэдэгдсэн байна.

 

 

Т.Хуншагай

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?