ИХЭНХ БАЙРШИЛД АГААРЫН БОХИРДОЛ БУУРСНУУ

2019-11-23  

 

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирсэн мэдээгээр нийслэл хотод өдрийн 12 цагийн байдлаар Мишээл экспо орчимд агаар хэвийн буюу чанарын индекс 78,бусад байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс  104-212 байна. Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд цэвэр буюу агаарын бохирдолгүй, 51-100 заахад агаарын чанар шаардлага хангах ч зарим тохиолдолд хэт мэдрэгч хүмүүс агаарын бохирдолд өртөж болзошгүй. Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?