ЗАЛУУ БҮСГҮЙ НАЙЗ ЗАЛУУГАА АМИА ХОРЛОХОД ХҮРГЭВ ҮҮ

2019-11-23  

Өнгөрсөн сард АНУ-ын Массачусетс мужийн прокурорууд Бостоны коллежын оюутан найз залуугийнхаа үхэлд хамааралтай гэсэн дүгнэлт гаргаснаа танилцуулж байв.

Бостоны коллежийн оюутан 21 настай Ин Ён Юү үерхээд удаагүй байсан найз залуугаа байнга дарамталж, зовоож байсны улмаас 22 настай Александер Уртула тавдугаар сард өндрөөс үсэрч амиа хорлосон юм. Уртула нь Бостоны коллежийн төгсөх ангийн оюутан, Филиппин гаралтай залуу байжээ.Сүүлийн хоёр сарын хугацаанд тэд хоорондоо 75,000 гаруй текст мессэж солилцсоны 47,000 гаруй нь Юүгийн илгээсэн мессэжүүд байсныг прокурорууд илрүүлжээ. Юү илгээсэн мессэждээ Уртулаг байнга дарамталж, үхэхийг шаардаж, амьд явах хэрэггүй хүн хэмээн доромжилж байсан гэнэ.

Уртула өмнөх найз охинтойгоо холбоотой хэвээр байгааг мэдсэний дараа ингэх болсон байна.Юү мессэжээ бичихдээ нэг үгийг маш олон удаа давтах, том үсгээр бичих зэрэг сэтгэл зүйн дарамт үзүүлэх арга хэрэглэж байсныг баримтаар тогтоожээ.

Тэр бас Уртулагийн найзуудыг сошиал сүлжээнд блоклуулж, гар утасны GPS aшиглан хаана явааг нь байнга хянадаг байсан гэнэ.

Нэг үгээр хэлбэл Юү найз залуугаа боол болгож, сэтгэл санааны гүн дарамтад оруулсан байна.Уртулаг амиа хорлосны дараа Юү сургуулиа орхиж, АНУ-аас төрөлх Өмнөд Солонгос руугаа буцаад байсан юм. Тэгвэл тэр прокурорын шаардлагыг хүлээн авч АНУ-д сайн дураар шалгуулахаар ирсэн байна. Өчигдөр буюу Баасан гарагт Ин Ён Юү анх удаа шүүх дээр ирж, өөрт нь тулгасан хэргийн материалтай танилцжээ.

Дараа нь тэр $5,000-ыг төлж, батлан даалтаар суллагдсан байна. Хуулийнхан Юүгийн паспортыг хураан авч, шүүх хурлыг 2020 оны арваннэгдүгээр сард товлосон байна.Хүчирхийлэлд эрчүүд ч мөн адил өртдөг гэдгийг  энэхүү явдлаас харж болно.Амьдрал баялаг нэг нэгнээ хайрлаж хүндлэх хэрэгтэй.Хэн нэгэнд сэтгэл санааны дарамт учруулах нь таньд болон бусдад аюул заналхийлж байдгийг ямагт анхаарж явхад илүүдэхгүй.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?