ТѲРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ АВАГЧДЫГ ШАЛГАЖ ѲГѲѲЧ

2019-11-23  

Тѳрийн албаны шалгалт гэж бөөн будлиан. Саяхан Тѳрийн албаны шалгалт ѳгсѳн зарим  дүнгээс сонирхуулъя.  Хуулийн тест авсан байна. Энэ тестээр дээд тал нь 55 оноо авах ёстой атал шалгалт ѳгѳгч  61, 57 авсан байх юм. Ийм юм гэж байж болох уу? Яаж дүгнэхээрээ дээд хязгаарыг давж дүгнэдэг байна аа. Гэтэл тестийг сайн бѳглѳсѳн шалгалт ѳгѳгчдийн зарим нь 0 оноо, 7 оноо авчээ. Ямар ч үндэслэлгүй дүгнэсэн гэж шалгалт ѳгсѳн, нэрээ нууцалсан хүмүүс гомдол гаргалаа.  Тэгтэл Монгол хэлний тестийн  дээд оноо нь  30 атал мѳн л  33 тавьсан тохиолдол гарчээ.Энэ шударга дүгнэлт үү, эс бѳгѳѳс шалгалт авагчдын найруулсан хуйвалдаан уу? гэдгийг тогтоохыг хүсэж байна.


Шалгалтын тестэд ноцтой гэж болох зүйл ч тохиолджээ. Зарим компьютер  дээр зөв хариултыг /Bold/ болгож тодруулсан тестүүд ирсэн байна. Online-аар шалгалт авч буй  нэрээр хуйвалдаж, сүлбэлдэж байна уу? гэдгийг цаг алдалгүй шалгах цаг болжээ.
Тѳрийн албаны шалгалтын шударга явуулж байж, тѳрлийн албанаас салгана. Эрх мэдэлтнүүд онлайн нэрээр хүссэн хүмүүсээ тѳрийн албанд тэнцүүлж, шударга ардын чадалтай үр садыг зураасны гадна орхиж байна биш үү?!

 

О.Гоо-Оюун 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?