
Үндсэн хуулийн цэц энэ сарын 29-ний 11.00 цагт хуралдаж, цэцийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр товложээ. ҮХЦ-ийн даргаар ажиллаж байсан Д.Одбаярыг өөрийнх нь хүсэлтийн дагуу энэ сарын 22-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. ҮХЦ-ийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг гишүүд дотроосоо дэвшүүлэн, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байна.
Э.Сувд-Эрдэнэ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна