В.ПУТИН: ЛИДЕР БОЛ ЛИДЕР Л БАЙХ ЁСТОЙ

2019-11-25  

"Нэгдсэн Орос' намын  XIX Их Хурлын бүгд хурлын үеэр - "Нэгдсэн Орос" нам манлайлагч байх ёстой. Түүний гишүүн бүр нь салбар салбартаа манлайлагч байх учиртай. Шударга ёсыг тогтоох, нийгмийн хурц асуудлыг сѳхѳх, шийдвэрлэх нь тус намын гишүүдийн үүрэг. Дээрээс тушаал шийдвэр хүлээлгүй, салбар бүртээ, шат шатандаа асуудлаа шийдвэрлэж чаддаг байх нь манлайлагчийн шинж чанар. Эрх баригч нам байхын учир нь эрх мэдэлд тухлах, даргалахдаа биш, ард иргэддээ үйлчлэхэд оршино.
Манай намын бодлого бол ард иргэдийн амьдрал ахуйг дорвитой дээшлүүлэхэд л чиглэнэ. Хоосон амлалт, хуурамч уриа лоозон биш, бодит үр дүнгээр амжилтыг хэмжинэ. Намын үйл хэргийг дарга нарын үг, илтгэлээр биш, ард иргэдийн амьдрал ахуйн түвшингээр хэмжинэ. Нэгдсэн Орос нам хариуцлагаас  ухарч зугтахыг мэддэггүй. Бидний хувьд улс орны аюулгүй байдал, ард иргэдийн тайван, маргаашдаа итгэлтэй амьдралын баталгаа юу юунаас чухал гэж Намын бүгд хурлыг нээж хэлсэн үгэндээ Путин онцоллоо .


 

 

ЦЭБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?