ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ЁСЧЛОН БАТАЛГААЖУУЛАВ

2019-11-26  

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ёсчлон баталгаажууллаа.УИХ-ын нэр бүхий 62 гишүүний энэ оны зургаадугаар сард өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ 36 удаа 105.9 цаг хэлэлцэн, энэ сарын 14-нд баталсан. Нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн юм.1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг орчин цагийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх асуудлыг олон нийт, улс төрийн хүрээнд сүүлийн 11 жилийн турш хөндөж, УИХ-ын гишүүд дөрвөн удаа төсөл өргөн барьж байв. Энэ удаагийн УИХ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсан нь нийгмийн захиалгыг тодорхой хэмжээнд биелүүлсэн алхам болсныг Ерөнхийлөгч Х.Баттулга ёслолын үеэр онцлов.Түүнчлэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 95 жилийн ойн өдөр ёсчлов. Ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд оролцлоо.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?