850 СУРАГЧ ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨЛӨӨ

2019-11-26  

95 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 850 сурагч “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Уг арга хэмжээг Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой 17 дахь жилдээ зохион байгуулж байна.Түүнчлэн Баянгол дүүргийн 77 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Н.Уянга андгай өргөж буй сурагчдыг төлөөлөн Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийг эрх баригчдаас шаардан, 2018 оны наймдугаар сард Стокхольм дахь парламентын ордны гадаа хичээл хаялт зохион байгуулсан 16 настай Грета Тунберг гэх сурагч Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж байсан түүхтэй. Энэ нь 16 настнуудын гарт ямар их боломж байгааг харуулсан түүхэн үйл явдал хэмээн сурагч Н.Уянга иш татаад, хариуцлагатай, бүтээлч, манлайлагч иргэн байхыг үеийнхэндээ уриаллаа. Түүнчлэн эх орныхоо хөгжил дэвшлийг тодорхойлох бүхий л ажилдаа хүүхэд, залуусын дуу хоолойг нэгтгэж байхыг төрийн түшээдээс хүссэн юм.

Ийнхүү Төрийн ордны Их танхимд цугласан 850 сурагч “Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч, Монгол Улсын иргэн би

Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж

Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж

Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн

Бүрэн эрхт ард түмнийхээ итгэлийг даан

Их түүх, эрх чөлөөнийхөө эзэн нь байж

Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж

Их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж

Энх тайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж

Их засаг, хууль ёсоо чанадлан сахиж

Үнэнч шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч хичээнгүй иргэн байхаа

Их төрийнхөө дор андгайлж байна” хэмээн андгай өргөлөө.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?