АМЬДРАЛД ДЭМ ХАЙРЛАХ СУУТ ХҮМҮҮСИЙН ХЭЛСЭН МЭРГЭН ҮГС

2019-11-27  

Хүн гэгч нь амьдралын чухам үнэнг олохын тулд,  хүмүүс нэг нэгнээ таних гэж энэ хорвоо дээр төрдөг мэт...  Амьдралын эрээн барааныг туулалгүй өнгөрөх дэндүү уйтгартай. Гуниггүй амьдралыг хүсэгч  хүмүүн мунхаг билээ. Харин амьдралыг туулах  хүчийг өгөх, үнэнийг олох эрчийг хайрлах суут хүмүүсийн хэлсэн мэргэн  үгсийг уншигч та бүхэндээ хүргье!

 Амьдрал гэдэг баллуур ашиглахгүйгээр зурах "урлаг".  – John W. Gardner

Hэгэнт өөрийгөө олж авсaн xүн хорвоo дээp aхиж юуг ч гээдэггүй.

Hэгэнт доторx xүнээ тaньж aвсан бoл өpөөл буcдыг oйлгодог.  – Стефан Цвейг


Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас
хавьгүй илүү их зүйлийг бүтээж чадна.  – М.М.Пришвин



Амжилт нь эцсийн зогсоол биш,
алдаа нь хөнөөлтэй зүйл биш. Энэ хоёр зүйлтэй дэс дараалан тулгарах зоригтой
байх хэрэгтэй.  –  Winston Churchill



Залуу явахад бидний алдаа ашигтай.
Харин түүнийг өтөл нас руугаа чирэн очиж л болохгүй.  – Гёте

Оролдлого,
тэвчээр, хөлс 3 нь амжилт дагуулдаг ялагдашгүй нэгдэл юм.  – Napoleon Hill

Хэн нэгэн чиний улыг долоож
байвал, хазаж эхлэхээс нь өмнө гишгэж орхи. – Поль Валери

Хэрэв дайсан чинь магтаж байвал,
хөөрхий чи тэнэг алхам хийжээ.  – АвгустБебель

Ирээдүйг мэдье гэвэл өнгөрснийг
судал.  – Күнз

Дадал зуршлаас илүү хүчтэй зүйл
гэж үгүй.  – Овид
Хэн нэгний хайрыг татна гэдэг баян
байхаас ч хавьгүй дээр зүйл.  – K.Tilie

Та дэлхий ертөнцийг ямар байлгахыг
хүсч байна, түүнийг л хий.  – MahatmaGandi

Битгий бусдын гаргасан зам харгуйгаар яв. Үүний оронд ямар ч замгүй газраар явж
бай.  – Ralph Waldo Emerson

Бид чадна. Яагаад гэвэл бид
“чадна” гэж бодож байгаа учраас.  –Virgil

Амжилтад хүрсэн бүх хүмүүс агуу
мөрөөдөгчид байдаг юм. Гэхдээ тэд ирээдүйд гарах амжилтынхаа төлөө байнга
тэмцдэгт гол учир нь байгаа юм.  – BrianTracy

Өрөвдөж байгаа нь биш тусалж
байгаа нь л нөхөр.  – Томас Фюллер

Сайн төлөвлөгөөг яг одоо
хэрэгжүүлэх нь өө сэвгүй төлөвлөгөөг ирэх долоо хоногт хэрэгжүүлснээс хавьгүй
илүү.  –Ж.Паттон

Ямар нэгэн зүйлийг дотоод
сэтгэлдээ гүн бат итгүүлбэл, хүнд өөрийгөө ялах хүч, хүсэл эрмэлзэл үүсэн бий
болж чадна.  – Хонда Соичироо

 

Э.Сувд-Эрдэнэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?