Л.ЭНХ-АМГАЛАН (УИХ-ын гишүүн): ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ МОНГОЛЧУУДАД АШИГГҮЙ ГЭДЭГ НЬ ОЙЛГОГДСОН

2019-11-27  

Анх Оюутолгойн гэрээ байгуулагдаж байхад Улаанбаатар хотын гудамжаар талхны зурагтай рекламын самбар  тавигдсаныг санаж байна. Талхны 70 хувь нь Монголчуудад, үлдсэн  30 хувь нь хөрөнгө оруулагчид  очно гэсэн утгыг тэр реклам агуулж байсан.  Гэтэл тэр сайхан амлалт бүхий сайхан гэрээ байгуулсны 10 жилтэй золгож  байна. Амласныг эргэж нэг харья.   Талхны 70 хувь монголчууд бид хүртэж чадав уу?  гэдгийг бодоцгооё. Үгүй.
Эдийн засгийн дүгнэлт дээр хэд хэдэн тоо байна. Тоон дээр эрүүл саруул хандаж хэлэлцээрийн ширээний ард суух цаг нь болжээ.  Монголын 34 хувийн өр 1.4 тэрбум доллар тэнцэх хэмжээнд хүрчихээд байна. Гэтэл Оюутолгойн хөрөнгө оруулалт 11.1 тэрбум доллар болсон байна. Бид өдөр бүхэн өр үйлдвэрлэдэг хувьцааны эзэд болчихсон байна. Уг нь хувьцаа эзэндээ ногдол ашиг авч ирж байх ёстой. Гэтэл хувьцаа эзэмшигчид яагаад өдөр бүр өрөнд ороод байна гэдгээ эргэж харах хэрэгтэй . Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 5.3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр энэ нь ихсээд 11.1 хэмжээнд хүрчихсэн байна. Энэ юунаас болсон вэ гэдгийг тодруулах хэрэгтэй. Мөн хамгийн том татвар төлөгчтэйгөө татварын маргаантай болсон байна. 2010-2012 оны санхүүгийн тайланд 3.2 тэрбум долларын санхүүгийн зөрчил гарсан гээд байж байна. Менежментийн үйлчилгээний төлбөрийн асуудлыг тооцоод үзэхээр Монголын талд өгөх өгөөжид менежментийн зардал сөрөг нөлөөлж байна. Цаашид уурхайг 2041 он хүртэл ажиллуулахад менежментийн төлбөрийн зардал 2 тэрбум төгрөгт хүрэхээр байна. Монголчууд 2020 онд хүртэх байсан ашиг 2041 он болчихсон. Хөрөнгө оруулалт хэрэв нэмэгдвэл хугацаа улам цаашилна. Иймэрхүү нөхцөл үүссэн тул тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй . Иймээс тодорхой хэлэлцээрт орж , 34 хувийг яах вэ, цаашдаа яавал ашигтай байхаа ярьж, өөрчлөлт оруулах шаардлага байна. Оюутолгойн хүлээсэн үүрэг биелээгүй байна. Наад зах нь жилд 130 сая доллар цахилгааны үнэд гадагш төлж байна.Хөрөнгө оруулалтын гэрээгээр цахилгаан станцаа барьсан байх ёстой. Монголоос цахилгаанаа аваад эхэлсэн байх ёстой. Иймэрхүү гэрээгээ биелүүлж чадахгүй байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin :deerkh gereeg mongold ashiggiu gedgiig odoo l oilgoj bgaa um uu yasan ikh khoino oilgoj bgaa khuukhed ve 2019-11-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?