ПАЛЕСТИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АНУ-ТАЙ ХАРИЛЦААГАА ТАСЛАХАД БЭЛЭН БАЙНА ГЭЖЭЭ

2019-11-27  

АНУ-ын эрх баригчид Иордан голын Баруун эрэг дэх Израилын суурингуудыг олон улсын эрхийг зөрчиж буй явдал гэж цаашид үзэхгүй байгаатай холбоотойгоор манай улс АНУ-тай харилцаагаа таслахад бэлэн байна хэмээн Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас мэдэгджээ.“Палестины удирдлага болж байгаа зүйлийг тойрон өнгөрөх бодолгүй байна. АНУ-ын баримталж буй байр суурийг эсэргүүцэх зорилгоор авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа алхмуудтай холбоотойгоор гурван өдрийн өмнө бид улс төрийн хүчнүүдтэй зөвлөлдөх уулзалт хийсэн. Бид тэдэнтэй харилцаагаа бүрэн таслахад бэлэн байна” хэмээн тэрбээр ярьжээ. Бусад улс орнууд Палестиныг дэмжсэн болохыг ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ. “Энэ асуудлаар байр сууриа ил тод илэрхийлэхэд дэмжлэг үзүүлэхийг дэлхий дахины бусад улс орноос хүссэн” хэмээн Махмуд Аббас ярьсан байна.   НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн 2334 тоот тогтоолд зааснаар, 1967 оны Зургаан өдрийн дайны явцад Израилын эзэлж авсан Иордан голын Баруун эрэг болон Зүүн Иерусалимд суурин барихыг олон улсын эрх зүйгээр хууль бус гэж тооцдог бөгөөд Израил, Палестины зөрчлийг тайван замаар шийдэхэд учирч буй гол асуудлуудын нэг гэж үздэг байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?