2020 ОНД АЯЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА БОЛ.....

2019-11-28  

Амьдралынхаа дурсамжтай мөчийг өнгөрөөхөд аялал хамгийн чухал билээ. Тэгвэл та бүхэнд 2020 онд аялахад хамгийн тохиромжтой, аюулгүй орнуудын газрын зургийг “International SOS” аяллын аюулгүй байдлыг хангах үйлчилгээний байгууллага танилцуулжээ. Уг газрын зурагт халдварт өвчнүүд, улс төрийн тогтворгүй байдал зэрэг эрүүл мэнд, аялал жуулчлалын аюулгүй байдлын эрсдэлийн үзүүлэлтэд тулгуурлан улс орнуудаар аялахад учрах эрсдэлийг тодорхойлсон байна. Хамгийн аюулгүй орнуудад Дани, Финланд, Гренланд, Исланд, Норвеги, Словени, Люксембург, Швейцар зэрэг орон багтжээ. Зарим орны хувьд нэг ангилалд багтах боломжгүй байсан бөгөөд Мексик, Колумби зэрэг улсын зарим бүс нутаг эрсдэл өндөр байсан бол зарим нь эрсдэл бага байжээ. Их Британи, АНУ, Канад, Австрали, Хятад болон Европын ихэнх орнуудаар аялахад эрсдэл бага хэмээн бүртгэгдсэн бол Африкийн олон улс дунд болон өндөр эрсдэлтэй орнуудын ангилалд багтсан байна. 

 

Э.Сувд-Эрдэнэ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?