Технологийн үсрэнгүй хөгжлийн нэг бол хиймэл оюун ухаан билээ. Зарим хүмүүс хиймэл оюун ухааны талаар сөрөг ойлголттой байдаг. Харин Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо зарим сайдын туслахын бүрэн эрхийг цуцлах шийдвэрийг гаргажээ. Тэрээр сайд нарын туслахын үүргийг хиймэл оюун ухаан гүйцэтгэнэ хэмээжээ. "Туслах ажилтнуудын үүргийг хиймэл оюун ухааны технологиор орлуулахыг би сайд нарт даалгасан. Ингэх нь хүнд суртал дагуулсан ажил үүргийг илүү хурдан шийдвэрлэх боломжийг олгох юм” хэмээн тэрбээр мэдэгджээ. "Эрсдэлийн үнэлгээний автомат систем дээр суурилсан зөвшөөрөл олгох баримт бичгийг бүрдүүлэх боломжийг хиймэл оюун ухаан бидэнд олгоно" хэмээн Индонезийн эдийн засгийн асуудал хариуцсан албан тушаалтан мөн ярьжээ. Манай улсын хувьд 13 яамдын 16 сайд байдаг бөгөөд тэдгээрийн туслахыг хиймэл оюун ухаанаар орлуулаж болох юм.
Э.Сувд-Эрдэнэ