ИНДОНЕЗИЙН САЙД НАРЫН ТУСЛАХЫН ҮҮРГИЙГ ХИЙМЭЛ ОЮУН УХААН ГҮЙЦЭТГЭНЭ

2019-11-29  

Технологийн үсрэнгүй хөгжлийн нэг бол хиймэл оюун ухаан билээ. Зарим хүмүүс хиймэл оюун ухааны талаар сөрөг ойлголттой байдаг. Харин Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо зарим сайдын туслахын бүрэн эрхийг цуцлах шийдвэрийг гаргажээ. Тэрээр сайд нарын туслахын үүргийг хиймэл оюун ухаан гүйцэтгэнэ хэмээжээ. "Туслах ажилтнуудын үүргийг хиймэл оюун ухааны технологиор орлуулахыг би сайд нарт даалгасан. Ингэх нь хүнд суртал дагуулсан ажил үүргийг илүү хурдан шийдвэрлэх боломжийг олгох юм” хэмээн тэрбээр мэдэгджээ. "Эрсдэлийн үнэлгээний автомат систем дээр суурилсан зөвшөөрөл олгох баримт бичгийг бүрдүүлэх боломжийг хиймэл оюун ухаан бидэнд олгоно" хэмээн Индонезийн эдийн засгийн асуудал хариуцсан албан тушаалтан мөн ярьжээ. Манай улсын хувьд 13 яамдын  16 сайд байдаг бөгөөд тэдгээрийн туслахыг хиймэл оюун ухаанаар орлуулаж болох юм.

 

Э.Сувд-Эрдэнэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?