Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвшүүлэх, сонгох асуудлыг өнөөдөр 11 цагт хэлэлцэх тов гарсан байсан. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан хойшлогджээ. Цэцийн нэр бүхий гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй учраас хуралдаан хойшлогдсон бөгөөд ирэх даваа гаригийн 11 цагаас хийхээр товлов гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ. Үүнээс өмнө дээрх хуралдаан Цэцийн зарим гишүүд ирээгүй гэсэн шалтгаанаар мөн хойшилж байсан билээ.
Э.Сувд-Эрдэнэ