T
Туурайн зуд гэдэг нь тухайн нутагт өвөлжилтийн байдал хүндэрч дээрээс нь гадны аймаг сумаас олон мал орж ирсэнээс бэлчээрийн даац хэтэрч бэлчээрийг бүрэн сүйтгэдэг. Үүнийг туурайн зуд гэнэ. Энэ жил Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн нутагт Дундговь аймгийн Өлзийт, Луус, Сайнцагаан сумаас 18 мянга орчим мал отроор иржээ. Нийт малын 2000 гаруй нь адуун сүрэг байгаа аж. Хэдийгээр цас орж хүйтэрч, өвөлжилт хүндрээгүй ч цаашдаа бэлчээрийн даац хэтэрч туурайн зуд болох магадлал байна гэж сумын Засаг дарга Б.Эрдэнэжаргал өгүүлэв. Сайхандулаан сум 160 гаруй мянган малтай.Нутгийн баруун хэсгээр бэлчээрийн хүрэлцээ мөн л муудсан тул Сайхандулааны 13 өрхийн есөн мянга орчим мал Айраг, Даланжаргалан, Алтанширээ сумын нутагт оторлож байна.
Э.Сувд-Эрдэнэ