ДОРНОГОВЬ АЙМАГТ ТУУРАЙН ЗУД БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА

2019-11-29  

T

Туурайн зуд гэдэг нь тухайн нутагт өвөлжилтийн байдал хүндэрч дээрээс нь гадны аймаг сумаас олон мал орж ирсэнээс бэлчээрийн даац хэтэрч бэлчээрийг бүрэн сүйтгэдэг. Үүнийг туурайн зуд гэнэ. Энэ жил Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн нутагт Дундговь аймгийн Өлзийт, Луус, Сайнцагаан сумаас 18 мянга орчим мал отроор иржээ. Нийт малын 2000 гаруй нь адуун сүрэг байгаа аж. Хэдийгээр цас орж хүйтэрч, өвөлжилт хүндрээгүй ч цаашдаа бэлчээрийн даац хэтэрч туурайн зуд болох магадлал байна гэж сумын Засаг дарга Б.Эрдэнэжаргал өгүүлэв. Сайхандулаан сум 160 гаруй мянган малтай.Нутгийн баруун хэсгээр бэлчээрийн хүрэлцээ мөн л муудсан тул Сайхандулааны 13 өрхийн есөн мянга орчим мал Айраг, Даланжаргалан, Алтанширээ сумын нутагт оторлож байна. 

 

Э.Сувд-Эрдэнэ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?