ӨНӨӨДӨР ТАЛАРХЛЫН БАЯРЫН ӨДӨР

2019-11-29  

Талархлын баяр нь Америк болон Канадын үндэсний баяр ба мөн өөр өөр улс орнууд ч энэ баярыг өргөн тэмдэглэдэг. Америкт 11 сарын сүүлийн буюу дөрөв дэх долоо  харин Канадад 10 сарын хоёр дахь долоо хоногийн нэг дэх өдөр буюу даваа гарагт тэмдэглэдэг байна. Хэдийгээр талархлын баярын өдрийг ёс заншил, итгэл бишрэлээрээ тэмдэглэж өнгөрүүлдэг онцлогтой баяр хэдий ч өнөөдөр дэлхий нийтээр хүмүүс зүгээр л, ямар нэгэн утга агуулалгүй тэмдэглэдэг болсон байна.

Талархлын баярын анхны тэмдэглэлт үйл явдал нь АНУ-д болсон ба Талархлын баяр нь америкчуудын дунд талархлын баяр болон талархлын шашны баяр гэж хоорондоо андуурагддаг байжээ. Флоридагийн их сургуулийн Робин Жиоа, Майкл Ганнон нар хамгийн анхны талархлын баярыг тэмдэглэж ирсэн газрыг Испаничуудаар 1565 оны 9 сарын 8-ны өдөр америкт тэмдэглэж байсан гэж маргалдацгаадаг ба энэ нь одоогийн Флорида Сайнт Августинд тэмдэглэсэн байна. Талархлын баяр нь анх 1619 онд Вержинагийн Чарлез хотод хууль тогтоомжинд орсон байна. Зохиолч Жемес Бакер хэлэхдээ ямар ч баярт тэмдэглэлүүд манай одоогийн орчин үеийн амралтын баяраас илүү байж чадахгүй гэсэн ба Америкийн баярын анхны тэмдэглэлт газар нь Жинэ Англид Калвинист талархлын баяр гэж тэмдэглэгдэж байсан.

 

Э.Сувд-Эрдэнэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?