“ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ХОТЫН ШИЙДЛҮҮД”-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

2019-11-30  

МАН-ын дэргэдэх Нийслэлийн Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос "Гоо сарнай-2019" форумыг “Иргэдэд ээлтэй хотын шийдлүүд" сэдвээр өнөөдөр зохион байгуулж байна. Нийслэлийн НАМЭХ нь хоёр жилд нэг удаа "Гоо сарнай форум" зохион байгуулдаг уламжлалтай.  Энэ жилийн форумын үеэр нийслэл, дүүргийн НАМЭХ-ны удирдлага, гишүүд,  хотын хөгжил, гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд хөгжлийн асуудлаар мэргэшсэн судлаачид, зөвлөхүүд, төсөл, хөтөлбөрийн ажилтнууд нэгэн дор чуулж иргэдэд ээлтэй хотын хөгжлийн талаар нээлттэй хэлэлцэж буй юм.Түүнчлэн уг форумын үеэр "Орчин үеийн хотын хөгжил, чиг хандлага","Ногоон хотын шийдлүүд ба эрчим хүчний хэмнэлттэй сургууль, эмнэлгийн барилгын дулаалга”, "Явган зорчигчид ээлтэй хот" зэрэг олон сонирхолтой илтгэлүүд тавигдах юм байна.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?