ЕСӨН НАСТАЙ ХҮҮ ИХ СУРГУУЛИЙН ДИПЛОМ ГАРДАНА

2019-11-30  

Нидерландын есөн настай, гоц авьяастай хүү дээд боловсролын диплом гардсан хамгийн залуу хүнээр удахгүй тодорно. Лоран Симонс хүү хэдхэн сарын дараа Эйндховены Техникийн их сургуулийг төгсөх ажээ.

Лоран Симонс хүү цахилгаан техникийн ангид сурдаг бөгөөд ердөө жилийн өмнө их сургуульд элсэн орсон байна. Тэрбээр дунд болон ахлах ангийн зургаан жилийн хөтөлбөрийг ердөө 1.5 жилийн дотор эзэмшиж, 8 настайдаа дунд боловсролын гэрчилгээ авсан аж. Зуны амралтынхаа дараа их сургуульд сурч эхэлсэн тэрбээр их сургуулийн хөтөлбөрийг ч бас хурдан эзэмшсэн байна.

Статистик, геометр, алгебрыг бүгдийг нь багтаадаг учраас математикийн хичээлд илүү дуртай гэж тэрбээр ярьжээ. Түүний IQ-ийн үзүүлэлт 145 бөгөөд ой тогтоолтын онцгой чадвартай гэнэ.

Ирээдүйд зүрхний мэс засалч болохыг хүсдэг учраас дунд сургуульд сурч байхдаа Амстердамын их сургуулийн анагаах ухааны факультетын дамжааг дүүргэсэн байна. Лоран Симонс хүү хүний насыг уртасгах арга олохыг мөрөөддөгөө ярьжээ.

Тэрбээр үе тэнгийнхнээсээ ялгаатай нь тоглоом нэг их сонирхдоггүй байсан аж.

 

 

Т.Хуншагай

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Комментатор нэвтрүүлгийн шинэ оны баярын дугаарт ямар зочин оролцуулах хүсэлтэй байна вэ?