ХАНС ВЕРНЕР ЗИНН(Эдийн засагч): ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ БОЛ ДЭЛХИЙН ТҮҮХЭН ДЭХ МЯНГАНЫ ШИЛДЭГ ЛУЙВАР

2019-11-30  

Аливаа хөрөнгө оруулалтын гэрээ нь хэрэв хоёр талаас хамтарч байгаа бол өөр өөрийн чадах хэмжээнд хөрөнгөө босгодог  бичигдээгүй хуультай.  Оюутолгой гэгч дэлхийн хэмжээний томоохон ордыг 100 хувь эзэмшигч эзэн улс нь Монгол улс. Монгол улс ѳѳрийн зүгээс энэ гэрээнд газрын баялгаа гаргаж байгаа юм. Хоёр дахь оролцогч  Рио Тинто бол тэр том уурхайг ашиглаж эхлэхэд хэрэглэх мөнгийг босгогч. Ийм нѳхцѳлд Монгол улс гэрээнд давуу эрх буюу 51 хувиас дээш хувь эзэмших ёстой. Хачирхалтай нь, байгалийн баялгийн эзэн Монгол  улс нь дѳнгѳж  34 хувь эзэмших,  хэдхэн ам.доллар гаргасан гадаадын хѳрѳнгѳ оруулагч тал нь 66 хувь эзэмших гэрээ болсон. Энэ л харьцаа  Мянганы шилдэг луйврын гэрээний  эхлэл болсон. Гэрээг ингэж хийх нэг л арга зам бий. Энэ бол тухайн байгалийн баялгийг эзэмшигч улсын шийдвэр гаргагчдыг их хэмжээний хахууль ѳгѳх замаар  бүрэн хяналтандаа оруулдаг. Хахуулиараа дамжуулан барьцаа улам чангаруулдаг. 
Энд нэг тѳѳрѳгдѳл үүссэнийг зайлшгүй залруулах шаардлагатай.  Монголын талын гэрээгээр хүлээсэн гол үүрэг бол байгалийн баялгаа ашиглахыг зөвшөөрсөн явдал. Хөрөнгө оруулах бол нөгөө талын үүрэг юм. Монголын тал 34 хувийг нь эзэмшлээ гэдгийг   хѳрѳнгѳ оруулагч шүү гэж  бодох нэгэн байж магад.  Тэгвэл огт үгүй.  Учир нь, Монголын тал өөрийн авах ёстой 34 хувийн ашгийг авдаггүй. Анхны гэрээгээр  2022 оноос ногдол ашиг  авах байсныг  Дубайн гэрээ гэгчээр бүр 2037 он болтол авахгүй болгосон. Гэтэл уг хөрөнгө оруулалтын хамтарсан гэрээ нь 2039 онд дуусах бөгөөд Оюутолгой гэгч асар том уурхай ч ашиглагдаж дуусна. Өөрөөр хэлбэл, монголчууд нэг ч төгрөг хүртэхгүйгээр өөрийн асар том ордыг гадаадын луйварчдад бэлэглэж байгаа гэсэн үг юм. Яагаад Рио Тинто Оюутолгойн 100 хувь эзэмшигч гэж байгааг тайлбарлая. Рио Тинто бол дэлхийн хэмжээний асар том компани. Уг компанид уурхайг ашиглаж эхлэхэд шаардлагатай хоёр гуравхан тэрбум ам.доллар гаргах юу ч биш, тэрийгээ ч гаргасан. Гэхдээ маш увайгүй аргаар буюу өөрөөр хэлбэл, тэд энэ мөнгийг том банкуудаас өндөр хүүтэй зээлж байгаа учраас яаралтай буцаан төлөх шаардлагатай хэмээн монголчуудыг хууран өөрсдийн мөнгөө банкны мөнгө болгон хүүтэйгээр зээлж, түүнийхээ 34 хувийг монголчуудаар төлүүлж байгаа юм. Тэд нар 66 хувьд таарсан зээлийн хүүг өөрсдөө төлдөг гэж та бодож байна уу? Үгүй. Яагаад гэвэл тэр банкнаас зээлсэн гэсэн мөнгө нь банкны мөнгө биш. Тухайн мөнгө гарсан банкинд байршсан Рио Тинтогийн мөнгө юм. Өөрөөр хэлбэл, Рио Тинто Оюутолгойн уурхайгаас гарч байгаа ашгийн 66 хувийг шууд аваад монголчуудад ногдох 34 хувийг банкны зээлийн хүү хэмээн шууд суутган өөрсдөө авдаг. Өөрсдийн мөнгийг банкны хүү хэмээн хуурснаар монголчуудын авах 34 хувийн ашиг тэдний халаасанд ордог гэсэн үг. Ингээд нийлээд 100 хувийн ашгийг тэд бүрэн хүртдэг.
Миний үзэж буйгаар  Монголчууд Оюутолгойг буцааж өөрсдийн талд авах хууль эрх зүйн боломжтой. Аливаа хөрөнгө оруулалтын гэрээг тухайн улс орон нийтийн санал асуулгаар цуцлах эрхтэй байдаг. Уг гэрээнд булхай луйвар, хээл хахууль орсон бол мөн цуцлах бүрэн эрх нь тухайн улсад байдаг.байна.Ингэж 1999-2016 онд Эдийн засгийн судалгааны Институтийн захирлаар ажилласан, Германы Эдийн засгийн сайдын зѳвлѳх, ѳдгѳѳ 71 нас сүүдэр зооглож буй германы эдийн засагч Вернер Зинн дүгнэсэн байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
бат :маш тодорхой бна шүү. ард нийтийн санал асуулга явуулахыг төрөөс шаардая. 2019-11-30
Зочин:Эх сурвалжаа оруулна уу. Хаана хэзээ ямар хүнтэй хийсэн ярилц**** вэ? 2019-11-30
Nyamka:Huuj garga Bayar terguutei avilgachdiig shorond hiij hurungiig ni huraa. 2019-12-01
Иргэн:Нямдорж Монголын дайсан тагнуул 2019-12-02
МОНГОЛЫН АРД ТҮМЭН:Оюу толгой гэрээ луйвар хахууль орсон илт байна үүнийг бүрэн зогсоож Рио тонто дэлхийн шүүхэд өгч монгол улсыг хохиролгүй болгоё . Хулгайч алж устгахаар ирдэг шиг Рио тонто зайлуулья .шударга ёс жинхэнэ утгаар нь сахидаг шинэ монгол улсаа байгуулья . 2021-11-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?