МУ, БНХАУ-ЫН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

2019-12-02  

Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм лизинг” ХХК БНХАУ-ын Хөгжлийн банк, Экспорт ба зээлийн даатгалын корпорацтай төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

Хамтын ажиллагаа нь манай улсын “Ди Би Эм лизинг” ХХК-ийн хувьд бодлогын хөрөнгө оруулалт хийх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үр ашиг бүхий санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилготойг мэдэгдэж байна.

Мөн хөрөнгө оруулагчдад хөрөнгийн оновчтой удирдлагыг санал болгох замаар Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өндөр өгөөж бүхий бизнесийн төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоор хамтын ажиллагааг эхлүүлээд байна.ТүүнчлэнБНХАУ-ын хүнд даацын машин үйлдвэрлэгч “Bieben Trucks Group”, “Sinotrak Group” ХХК-аас уул уурхайн хүнд даацын машин, тоног төхөөрөмж авч санхүүгийн түрээсээр олгох талаар хэлэлцэж байна.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?