ИРАНЫ АЛДАРТ БӨХ МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС БАРИЛДАНА

2019-12-02  

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын тамирчин Моллаей Саеид Монгол Улсын иргэн болох хүсэлтээ Гадаадын иргэн харьяатын газарт ирүүлжээ.Хуулийн дагуу уг хүсэлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлснээр Моллаей Саеидад Монгол Улсын иргэншил олгох Ерөнхийлөгчийн зарлиг 2019 оны 11 дүгээр сарын 20-нд гарсан байна. Ингэснээр тэрбээр Монгол Улсын иргэн болжээ. Түүнчлэн Ираны алдарт бөх, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саид Моллаи Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болжээ.Тэрбээр 81 кг-ын жинд барилддаг бөгөөд энэ жил 27 настай. Түүний эхний тэмцээн энэ сарын 12-14-нд БНХАУ-ын Чиндоа хотод болох “World masters” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор бүртгүүлсэн байна.

 

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?