УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫГ ЯМАР УЧРААС ЯЛЛАГДАГЧААР ТАТАВ ?

2019-12-02  

Улс тѳр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны нас барсан хэрэгтэй холбогдуулан УМБГ-аас Номтойбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг нь  тѳѳрѳгдѳл байжээ.  Талийгаачтай хамгийн сүүлд уулзсан гэрчийн хувьд “зориудаар худал мэдүүлсэн” хэргээр Номтойбаярыг яллагдагчаар татаж, шалгаж байгаа юм байна. Тэрбээр мѳрдѳн байцаагчид гурван удаа  мэдүүлэг ѳгѳхдѳѳ  талийгч  Г.Батхүү нь  “архи уугаагүй байсан” хэмээн мэдүүлсэн байдаг.  Гэтэл Г.Батхүүг нас барсны дараа гаргасан  шүүх шинжилгээний дүгнэлтээр талийгаачийн цуснаас 5,5 промилл хэмжээтэй спиртийн зүйл илэрсэн байдаг. Худал мэдүүлэг ѳгсѳн гэх үндэслэлээр  яллагдагчаар татсаныг  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр эсэргүүцэж уг хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар УМБГ-т хүсэлт гаргасан.
Тѳрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүүгийн асуудал ийнхүү бүдгэрэх тал руугаа оржээ. Сүүлчийн гэрч нь хэргээс ийнхүү мултрах арга замаа олжээ.

 

О.Гоо-Оюун 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?