Хонконгийн цагдаа нар өнгөрсөн амралтын өдрүүдэд гудамжны эмх замбараагүй байдалд оролцсон 58 хэт давруу үзэлт хүмүүсийг баривчлан саатуулжээ. Энэ тухай хууль сахиулах байгууллагын төлөөлөгч Гун Винчэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.“Амралтын өдрүүдэд 14-36 насны 48 эрэгтэй, 10 эмэгтэйг баривчилсан. Тэднийг хууль бусаар цуглаан хийж, зэвсэг эзэмшиж, өмчид хохирол учруулсан хэмээн буруутгаж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт дэгджээ.Тэд хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу лонх, тоосго шидэж, эх газрын Хятадтай бизнесийн холбоотой дэлгүүр, зоогийн газруудад эвдэн сүйтгэх үйл ажиллагаа явуулжээ.Түүнчлэн мөргөлдөөний үеэр хууль сахиулах байгууллагын 3 ажилтан бэртсэн байна.
Т.Хуншагай