ХЯТАД УЛС НИСДЭГ ГАЛТ ТЭРЭГ ҮЙЛДВЭРЛЭНЭ

2019-12-03  

Дуунаас хурдан онгоц гэж саяхан ярьдаг байсан. Тэгвэл онгоцноос хурдан галт тэрэг бий болох нь. Ийм нэгэн галт тэрэгний эх загварыг Хятадын зүүн хэсэгт орших Чиндао хотод өнгөрсөн долоо хоногт танилцуулсан байна. Хятадын Төмөр Замын Корпораци нь энэхүү галт тэргийг зохион бүтээж, 2021 оноос үйлдвэрлэж эхэлнэ гэдгээ мэдэгдлээ. -Бээжингээс Шанхай руу онгоцоор 4 цаг хагас ниснэ. 373 км хурдтай галт тэргээр 5 цаг хагас зарцуулна. Тэгвэл бидний бүтээх шинэ галт тэргээр ердөө л 3 цаг хагас нисээд л Шанхайд буух юм гэж Хятад улсын Төмөр Замын Корпорацийн инженер Динг Сансан танилцууллаа. Ийнхүү онгоцноос хурдан галт тэргээр зорчиход хоёр жил ч хүрэхгүй хугацаа үлдсэн байна. 

 

О.Гоо-Оюун 

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ха:зарим нь нисдэг галт тэрэг ярьж байхад метро ч мэдэхгүй байх. 2019-12-05
иргэн:бүгд л архи тамхи хэрэглэхээ болиод хэмнэсэн мөнгөөрөө метро барья 2019-12-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?