ЧИНГИСИЙН ЧУЛУУНЫ БИЧГИЙН ХУУЛБАР ЕРӨНХИЙ САЙДАД ОЧНО

2019-12-04  

Эрмитаж музей Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Санкт-Петербургт айлчлах үеэр монгол хэлний бичгийн дурсгал болох “Чингисийн чулууны бичиг”-ийн хуулбарыг бэлэглэнэ гэж тус музейн ерөнхий захирал Михаил Пиотровский мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.“Эрмитажийн өдрүүдээр /12 дугаар сарын 7-9/ дэлхийн өнцөг булан бүрээс найз нөхөд маань хүрэлцэн ирдэг. Бид жилийнхээ ажлыг дүгнэж, Потанины сангаас тэтгэлэг олгохын зэрэгцээ алмааз эрдэнийн тэмдгийг гурван ахмад ажилтандаа гардуулна. Энэ жил бидний хувьд давхар үйл явдал тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд айлчилна. Бид түүнд “Чингисийн чулууны бичиг”-ийн хуулбарыг бэлэглэнэ” гэж тэрбээр хэлсэн байна.

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?