“ӨВЛИЙН ИДЭШ” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА НИЙСЛЭЛД ЭХЭЛЛЭЭ

2019-12-05  

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-20-нд нийслэлд болно. Уг худалдаагаар хөдөө орон нутгаас дундын зуучлагчгүй үнээр, мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой, уламжлалт аргаар нядалсан, эрүүл ахуйн шаардлага хангасан мал мах, малын дайвар бүтээгдэхүүнийг малчид өөрсдөө худалдах  юм.Үнийн хувьд хэдийгээр салбарын яам зах зээлийн үнэд оролцохгүй ч орон нутгаас авсан тоон мэдээгээр үхрийн мах кг нь 7500, хонины мах 6000 төгрөгөөс ихгүй байх тооцоо гарчээ.Худалдааг нийслэлийн Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрт тус тус зохион байгуулах юм. Өнөөдрийн байдлаар “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаанд Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай аймгийн малчид оролцох юм байна.

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?