ЗҮРХ НЬ ЗОГССОН ЭМЭГТЭЙГ АМИЛУУЛЖЭЭ

2019-12-06  

Испанийн эмч нар осгосны улмаас зургаан цаг 30 минутын турш зүрх нь зогссон 34 настай британи эмэгтэйг сэхээн амьдруулсан тухай “Vanguardia” сонинд мэдээлсэн байна.Одри Мэш гэдэг уг эмэгтэйд тохиолдсон явдал 11сард болсон бөгөөд Британи эмэгтэй нөхрийн хамт Каталонийн Пиренейн нуруунд алхаж байх үед цаг агаар муудаж, улмаар ухаан алджээ. Нөхрийнх нь ярьснаар, эхнэрийнх нь судас цохилохгүй, амьсгалахгүй байсан байна. Аврагчид ирэх үед Мэшийн биеийн температур Цельсийн 18 хэм болж хөрсөн байжээ.Эмэгтэйг сэхээн амьдруулахын тулд эмч нар экстракорпораль мембраны хүчилтөрөгчийн систем ашигласан бөгөөд түүний тусламжтайгаар зүрхний үйл ажиллагааг нь сэргээж чадсан байна. Мэшийн хуруу нь мэдээгүй болсноос бусдаар мэдрэлийн тогтолцоонд өөр хүндрэлүүд гараагүй нь эмч нарыг гайхшруулжээ.Эмнэлгийн ажилтан Эдуард Аргудогийн ярьснаар, британи эмэгтэйг сэхээн амьдруулахад түүний тархины байдал гол хүчин зүйл болжээ. “Тархи хурдан хөлдөж, зүрх нь зогсохоос өмнө тархины хүчилтөрөгч эрс багассан байсан” гэж тэрбээр ярьсан байна.Зүрх нь ийм удаан хугацаагаар зогссон өвчтөнийг сэхээн амьдруулсан хосгүй тохиолдол Испанид анх удаа тохиолджээ.

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?