ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛХААР БОЛЛОО

2019-12-06  

НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдааны эхэнд “Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал”-ын талаар хэлэлцлээ.Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм.Үүний өмнө Засгийн газрын тогтоолоор “Монгол наадам цогцолбор”-ын хэрэгцээнд зориулан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн газраас 551, Төв аймгийн Аргалант сумын 12.031 ам метр талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан юм.Гэвч айл өрхүүд тухайн газар суурьшиж, газар олголтын давхцал үүссэн байна. Үүний улмаас “Монгол наадам цогцолбор”-ыг төлөвлөхөд хүндрэлтэй болоод байгааг танилцууллаа. Тиймээс Төв аймгийн Аргалант сум болон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс тусгай хэрэгцээнд авах талбайн хэмжээг өөрчлөх шаардлага гарчээ.Өнөөдрийн НИТХ-ын хуралдаанд Сонгинохайрхан дүүргийн 551 га газрыг оруулснаас дөрвөн га талбайг хасаж, 18.8 га-г нэмж нийтдээ 565.8 га талбай болгон өөрчлөх санал боловсруулжээ. Тэргүүлэгчид энэ талаар хэлэлцэн дэмжиж, НИТХ-ын ээлжит ХХХ хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?