АР ЗАЙСАН ЧИГЛЭЛД АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ

2019-12-06  

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас “Ар Зайсан” чиглэлд Ч:72 буюу “Ханбогд амралт-Төв номын сан” гэсэн шинэ маршрутын автобусыг явуулахаар төлөвлөжээ.Энэ талаар НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд дээрх чиглэлийн автобусыг энэ амралтын өдрүүдэд туршилтаар явуулахаар боллоо.

Улаанбаатар хот тэлж буйтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн XI хорооны оршин суугчид болон Богдхан ууланд алхаж буй хүмүүс “Ар Зайсан” чиглэлд нийтийн тээврийн автобус явуулахыг хүссэн саналыг удаа дараа ирүүлж тавьжээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Нийтийн тээврийн газраас дээрх чиглэлд их багтаамжийн дөрвөн автобусыг ирэх мягмар гарагаас явуулахаар төлөвлөснөө өнөөдрийн хуралдаанаар танилцууллаа.

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?