Нийслэлийн Нийтийн тээврийн газраас “Ар Зайсан” чиглэлд Ч:72 буюу “Ханбогд амралт-Төв номын сан” гэсэн шинэ маршрутын автобусыг явуулахаар төлөвлөжээ.Энэ талаар НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд дээрх чиглэлийн автобусыг энэ амралтын өдрүүдэд туршилтаар явуулахаар боллоо.
Улаанбаатар хот тэлж буйтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн XI хорооны оршин суугчид болон Богдхан ууланд алхаж буй хүмүүс “Ар Зайсан” чиглэлд нийтийн тээврийн автобус явуулахыг хүссэн саналыг удаа дараа ирүүлж тавьжээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Нийтийн тээврийн газраас дээрх чиглэлд их багтаамжийн дөрвөн автобусыг ирэх мягмар гарагаас явуулахаар төлөвлөснөө өнөөдрийн хуралдаанаар танилцууллаа.
Т.Хуншагай