У.ХҮРЭЛСҮХ В.ПУТИН НАР ХИЙН ХООЛОЙ БАРЬЖ МОНГОЛЫН НУТГААР ДАМЖУУЛАХ АСУУДЛЫГ ЭЦЭСЛЭН ТОХИРОЛЦОЖ ЧАДЛАА

2019-12-06  

Москвагийн цагаар 2019 оны 12 дугаар сарын 5-ны 16:00 цагт Сочи хотноо Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзаж 25 ЖИЛ хүлээгдсэн "ХИЙН ХООЛОЙН" төслийг эхлүүлэхээр болж талууд баримт бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол улс жил бүр нэг тэрбум ам долларын өгөөж хүртэнэ гэсэн судалгаа бий.

Ерөнхийлөгч В.В.Путин: Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад одоо байхгүй гэж хэлэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хийн хоолойн төсөл нь гурван улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэлээ.

Одоо хоёр талын ажлын хэсгүүд эдийн засгийн үр өгөөжийг нарийвчлан тогтоох, ТЭЗҮ боловсруулах ажлуудыг эхлүүлнэ.

 

О.Гоо-Оюун 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?