ШИНЭ ЖИЛЭЭР МЯНГАН ХҮҮХДИЙГ БАЯРЛУУЛНА

2019-12-07  

Дэлхийн залуучуудын сайн дурын томоохон байгууллагын нэг Ротаракт клубын Монгол Улс дахь гишүүн залуус энэ жилийн шинэ жилээр мянган хүүхдийг баярлуулах аян эхлүүлээд байна. “Бяцхан баатрууд-2019” аянаар нийслэлийн захын дүүргийн амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрх, асрамжийн төвийн хүүхдүүд, мөн баярын өдрөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудад шинэ жилийн баярын инээд хөөр, баяр баясал, урам зориг бэлэглэх юм байна.  Хайр, баяр баясал түгээх энэ аянд иргэд, залуучууд нэгдэж чихэр, шоколад, ундаа, жүүс, бусад төрлийн амттан, ном, үзэг, харандаа, дэвтэр, цүнх зэрэг хичээлийн хэрэгсэл, мөн дулаан бээлий, малгай, ороолт, оймс, хувцас, бүх төрлийн витамин, дархлаа дэмжих бүтээгдэхүүн, утааны маск, бэлгийн уут зэргийг хандивлан оролцох боломжтой аж. Өнгөрсөн Шинэ жилийн аянаар залуучууд Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн айл өрхийн нийт 2000 гаруй хүүхдийг баярлуулж, шинэ жилийн баярт мөчийг хамтдаа хуваалцсан байна.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?