ДЭЛХИЙН ХАМГИЙН ЗАЛУУ ЕРӨНХИЙ САЙД 34 НАСТАЙ ФИНЛЯНД БҮСГҮЙ

2019-12-09  

Финлянд улс дэлхийн түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайдтай улс боллоо. Финлянд улсын Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан 34 настай Санна Марин өнгөрөгч 7 хоногт ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон байна.

Өмнөх Ерөнхий сайд Анти Рин нь Финлянд улсад өрнөж буй шуудангийн ажилчдын ажил хаялтад ихээхэн буруутгагдаж, улмаар ажлаа хүлээлгэн өгсөн юм. Энэ долоо хоногт ч үргэлжилж буй ажил хаялт нь Финляндын бизнес эрхлэгчдэд 550 сая ам.долларын алдагдал учруулна гэсэн тооцоо гарчээ.

Харин шинэхэн ерөнхий сайд тус асуудлын талаар “Бид олны итгэлийг эргүүлэн олоход үйл ажиллагаагаа чиглүүлэх болно”  хэмээн Санна Марин мэдэгдэлдээ дурдсан байна.

Удалгүй ажлаа хүлээлгэн өгөх ерөнхий сайд Анти Рин болон түүний шинэ залгамжлагч Санна Марин нар

Тэрээр 27 настайдаа өөрийн төрөлх Тампир хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдсон бөгөөд тун залуу насандаа улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан болж байсан юм. Улс төрийн тавцанд ийнхүү залуугаараа нөлөө бүхий албан тушаалтан болж байгаа түүнд үймээн самуун дунд байгаа Финлянд улсын иргэд инээхэн итгэл найдвар хүлээлгэж байгаа аж.  

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zo:Ee chaavaas. Iim teneg uls bas baidag aa. 2019-12-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?