МУ, БНХАУ РУУ ГАРГАХ МАХ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

2019-12-09  

БНХАУ-ын Мал эмнэлэг, хорио цээрийн хянан магадлагааны ажлын баг манай улсад өнөөдөр ирж байна.Тус баг Монголд 7 хоног ажиллах хугацаандаа экспортод гаргах махыг дулааны аргаар бэлдэж буй үйл ажиллагаатай танилцах юм. Улмаар тус улс руу хийх мах экспортыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх аж. Манай улс БНХАУ, ОХУ, Вьетнам, Япон, Иран, Казахтсан зэрэг улсад 40 мянган тонн мах экспортлоод байна. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле махны экспорт хэвийн явагдаж буйг мэдэгдэж байна. Тэрээр, “ХХААХҮЯ салбараа төлөөлөн ААН-үүдтэй бодлогын гэрээ байгуулж, мах гаргая гээд бичиг баримтаа хуулийн дагуу бүрдүүлж ирсэн үйлдвэр, ААН-д экспортын зөвшөөрөл олгож байгаа” гэв.Түүнчлэн сүүлийн үед манай улсаас Хонгконг, Иран, Вьетнам руу мах экспортлох нь нэмэгдэж байна. Махны экспортоос орох орлогын 80 хувийг адууны мах бүрдүүлж байгаа бол хонь, ямаа, үхрийн махны нийлүүлэлт мөн өсөжээ.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?