АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ХУРААМЖ НЭМЭХ АСУУДЛЫГ ДАХИН ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ ЧИГЛЭЛ БОЛГОВ

2019-12-09  

НИТХ-ын хурлаар баталсан Нийслэлийн 2020 оны төсөвт авто зам ашигласны хураамжийг тав дахин нэмэхээр тусгасан. Үүнийг иргэд эсэргүүцэж, автомашинтай жагсаал зохион байгуулж буй юм. Төр засгаас олон нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа шийдвэр гаргахдаа иргэдийн саналыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байх хэрэгтэйг Ерөнхий сайд онцолсон байна. Улмаар ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхантай уулзаж, авто зам ашигласны хураамж нэмэх асуудлыг НИТХ-аар дахин хэлэлцүүлэхийг өнөөдөр чиглэл болголоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан уг асуудлыг дахин судлаж, хуулийн хугцаанд НИТХ-д хандахаа хэллээ.

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?