СОЛОНГОСЫН ХОЙГИЙН ДЭЭГҮҮР АЖИГЛАЛТЫН НИСЛЭГ ҮЙЛДЖЭЭ

2019-12-09  

АНУ-ын Агаарын цэргийн хүчний “Boeing RC-135W” тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр ажиглалтын нислэг үйлджээ. БНАСАУ-ын Зэвсэгт хүчний үйл ажиллагааны тухай мэдээлэл цуглуулах зорилгоор АНУ ийнхүү ажиглалтын нислэг үйлдсэн байж болзошгүй байна.БНАСАУ Сохэ талбайд тив алгасагч баллистик пуужинд зориулагдсан хатуу түлшээр ажилладаг хөдөлгүүр туршсан тухай мэдээлж байгаа энэ үед АНУ ажиглалтын нислэг үйлджээ.АНУ-ын Агаарын цэргийн хүчин сүүлийн долоо хоногуудад Солонгосын хойг дахь үйл ажиллагаагаа ихээхэн идэвхжүүлээд байгаа юм. Энэ хугацаанд АНУ мөн “U-2S”, “EP-3C”, “RC-135V” зэрэг тагнуулын нисэх онгоцуудаар ажиглалтын нислэг үйлдсэн байна. 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?