Miss Universe 2019 наадмын эцсийн шалгаруулалт саяхан АНУ-ын Атланта хотод болж өндөрлөлөө.Энэ оны Ертөнцийн миссийн титмийг Өмнөд Африкийн оролцогч, 26 настай Зозибини Тунзи зүүхээр шалгарсан байна. Тэрээр сүүлийн шатанд Пуэрто Рика, Мексикийн оролцогчдыг ялсан юм.Тэмцээнийг Америкийн телевизийн од Стив Харви хөтөлж, ялагчийг долоон эмэгтэйгээс бүрдсэн шүүгчдийн баг шалгаруулжээ.“Над шиг арьс, үс, зүстэй эмэгтэй хэзээ ч гоо сайханд тооцогддоггүй ертөнцөд би өссөн билээ. Энэ цаг үе өнөөдөр дуусаж байна” гэж Тунзи титэм зүүснийхээ дараа хэлсэн байна. Түүнчлэн энэ жилийн тэмцээний үеэр Мьянмарын оролцогч өөрийгөө ижил хүйстэн болохыг зарласан нь “Miss Universe”-ийн түүхэнд анхны тохиолдол болжээ. Өнгөрсөн долоо хоногт тэр People сэтгүүлд ярихдаа “Энэ тэмцээнийг ашиглаад би өөрийгөө лэсби болохыг зарлаж байна. Ингэснээрээ би Мьянмарын LGBTQ хүмүүст том нөлөө үзүүлэх юм” гэсэн байна.
Эх сурвалж: AFP