ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛООР ДАМЖУУЛАХГҮЙ БАЙХ АА ГЭЖ ХЭЛЧИХВЭЛ БАРАГ Л ОНОХ БОЛОВ УУ

2019-12-09  

Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын гол үр дүнг Хийн хоолой Монголоор дамжих эсэхээс хамаарах болно. Айлчлалын үеэр хамтарсан ажлын хэсэг гаргаж судлах болсон. Ажлын хэсэг томилогдсоныг ажил хэрэгч уулзалт гэж дүгнэж болох талтай ч бас асуудал дагуулсан хэвээр гэж хэлж болно.Сангийн сайд Ч.Хүрэлбаатар;- "Хийн хоолойг Монголоор дайруулахыг Путин ерөнхийлөгч цаашаа Ши Жиньпинтэй яриад тохирчихсон юм билээ... 1060 км хийн хоолойг 2 жилд барьчих байхаа" гэж хэлсэн нь нэг итгэл муутай сонсогдоно. Хоёр жилд барьчих байхаа гэдэг нь ч нэг тодорхой бус сонсогдлоо. Тэгвэл, Хийн Хоолойн асуудлаар биш, зарчмын асуудлаар Элбэгдорж доорхи дүгнэлтийг хийлээ.Хоёр тал оролцоод хийчихэж болох төслийг Оросууд “судлая” гэвэл “үгүй”; - Энэ асуудлыг яахаа өөрсдөө мэд гэвэл “Манайхгүйгээр танайх энд юу ч шийдэхгүй” гэж; - Урд хөршөөсөө асуу гэвэл хоёр хөрш маань уг асуудлыг явуулахгүй байхаар тохирчээ гэж ойлгоход илүүдэхгүй. Өөр юмгүй дээ гэж Монгол улсын дѳрѳв дэх ерѳнхийлѳгч Элбэгдорж хувийн дүгнэлтээ хийсэн. Тэгвэл энэ нь "Үгүй" гэсэн үг болж таарлаа гэж ойлгож болох нь.

 

Ц.ЭНХБАТ

 


 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Dagdan:...ARGGAGUI HASHIR BURHIIN UG MUN DUU ....MANAIHANIIG OROSUUD HODHGIRUULAAD SURCHIHSAN DAA. BID CH HOSHGIROOD SURCHIHJEE 2019-12-09
12345:ingej tenegtej bxaar usan stantsaa barinaa geed l suuj baildaa uxnuudaa 2019-12-10
Зочин:Үнэхээр дамжуулбал их олон эерэг зүйл бий болно.Гэхдээ мэдэхгүй байна. 2019-12-10
зочин ард:Энэ улсын ерөнхийлөгч байсан шинжгүй муу амтай шаар.Чиний улс төр,улс орноо эв түнжингүй шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болгосоноос л болсон.Одоо төрийн өндрлөгүүд,УИХ эрхэмүүдийн ямар ааш авир гаргахаас л шууд хамаарна.Монголын еранхийлөгч асан Ц.Элбэгдорж бол битгий энэ төсөл хөдлөөсэй ард түмэн ядуу хэвээрэй байгаасай гэж ханцуйндаа залбирч суугаа. 2019-12-10
зочин ард:сэтгэдэл бичхээр устгаад байдаг сайт юм аа 2019-12-10
Молголчууд гоншигнуур гэдэг юм билээ:ямар 2 хүүхний хэрүүл маргаан биш дээ. Хийн хоолой тавих байтугай нь ирэх сонгуулийн зардлаа яая гэж яваа Хүрэлсүрхэд "ах нар судлаж үзье" гэхээс өөрөөр яах билээ дээ. Манайх зээлээр барья гэх юм уу. Урьд нь зөндөөн бүтээн байгуулалтбг зээл тусламжаар Орос ах нар хийсэн бид өрөө төлнөө гэж байхгүй хичнээн ч жил ужив даа .Бүр сүүлдээ "ардчилал" гэгчээр баг хийж мөн л ах нарыг монголыг "өрөнд оруулдсан" гээд гал, ус 2-оор ****ан тургиж жудаггүйтасны эцэст эднээс юуг нь ч авах юм билээ гэж бодсон уу? ах нар өрийг цайруулав. Энэ үнэн бодит болсон явдал. Орос ах нар "монгол "гэж хэн бэ?гэдгийг дэндүү сайн мэдэх тул ингэж хэлэхээс өөр яахав дээ. Сэм ах ялгаагүй элдэв сангаас зээл тусламж нэрээр хэдэн зуун мянган доллор өгөөр боллоо гэж биднийг хошигруулж эхний ээлжид төдийг өглөө гэдэг ч байдлыг харж дусал дуслаар өгөх заримдаа шалгуур кертэрт нь тэнцэхгүй бол тодорхой хугацаагаар гаццаадаг биздээ. Мянганий сортлын санд ажилж байна гээд толгой дээр явж байснаа санхүүжилт зогссон санхүүжилт хэдийд ирэхийг мэдэхгүй одоо ажилгүй байна гээд явж л байсан.угтаа аль улс ялгаагүй улсынхаа эрх ашгийг эхэнд нь эрэмбэлэх нь гарцаагүй.Буруутгах ч аргагүй ээ 2019-12-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?