НОЁН УУЛ ОРЧМЫН ДӨРВӨН ЛИЗЕНЦИЙГ ЦУЦЛАСАН БАЙНА

2019-12-09  

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн өнөөдрийн шүүх хуралдаанаар, "Сентерра гоулд Монголия" ХХК-ийн Ноён уул орчмын газарт эзэмшдэг дөрвөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-ын Кадастрын хэлстийн даргад даалгав. “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-аас “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх эл хэргийг энэ оны гуравдугаар сарын 15-нд хэлэлцэж, тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг АМГТГ-ын даргад даалгасан. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн есдүгээр сарын 10-ны хуралдаанаар дээрхтэй ижил шийдвэр гарсан юм. Ингээд дээд шүүх дээрх хоёр шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй хэмээн үзэж, “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлийг бүрэн хангалаа.

 

Т.Хуншагай 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?