ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР“ ТОХИОЖ БАЙНА

2019-12-10  

Өнөөдөр тохиож буй Олон улсын хүний эрхийн өдрийг дэлхий нийтэд “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” уриан дор тэмдэглэж байна.НҮБ 1948 онд Парис хотноо Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталж, 1950 оноос энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн юм. Хүний эрхийн олон улсын өдрөөр жил бүр уриа дэвшүүлэн зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг уламжлалтай. Энэ жил “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” уриан дор тэмдэглэж байна.Манай улс 1989 оноос эхлэн олон улсын энэ өдрийг тэмдэглэж ирсэн юм.  Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах, Хүний эрх хамгаалагчийн эрхзүйн байдал хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Манай улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр 2 мянга гаруй иргэн, ТББ, байгууллага ажиллаж байгаа тоо бий.Өнөөдөр “Эрхийнхээ төлөө нэгдье” өдөрлөг болох гэж байна. Мөн Польш улсын Сеймийн дэд Маршал Малгожата Гошевска "Польш дахь ардчиллын өөрчлөлтүүд 1989-2019" сэдвээр илтгэл тавина.

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?