Д.ТРАМП БОЛ ТЭВЧЭЭРГҮЙ ХӨГШИН

2019-12-10  

БНАСАУ-ын Ази Номхон далайн бүс нутаг дахь энхтайвны хорооны дарга Ким Ён Чоль АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг тэвчээргүй хөгшин гэжээ. Энэ тухай Солонгосын төв цахилгааны мэдээний агентлаг мэдээлжээ.“Д.Трампыг хөгшин, тэвчээргүй хүн гэдгийг харж болно. Тэрбээр БНАСАУ-ын талаар ихийг мэддэггүй. АНУ зоригтой, ухаалаг байхгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам аюулгүй байдалд нь учрах аюул өсөн нэмэгдэх гунигт байдалтай тулгарах болно” хэмээн тэрбээр ярьжээ. “Энэ сарын 5-нд өгсөн анхааруулгыг үл харгалзан АНУ-ын Төрийн тэргүүн зохисгүй, аюултай мэдэгдлээ зогсоогоогүй. Иймэрхүү байдалтай үргэлжилвэл БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны АНУ-ын Төрийн тэргүүний талаарх бодол өөрчлөгдөнө гэж би бодож байна. Тэрбээр Д.Трампын талаар хэрээс хэтэрсэн мэдэгдэл гаргадаггүй” хэмээн Ким Ён Чоль мөн мэдэгджээ. АНУ-д болох Ерөнхийлөгчийн сонгуульд БНАСАУ хөндлөнгөөс оролцохгүй гэж найдаж байна хэмээн Д.Трамп энэ сарын 7-нд сэтгүүлчдэд мэдэгджээ. Үүнээс  нэг өдрийн дараа “Дайсагнасан үйл ажиллагаа явуулбал Ким Жөн Ун бүхнээ алдаж магадгүй юм” хэмээн тэрбээр “Твиттер” хуудастаа мөн тэмдэглэсэн байна. 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?