Д.ЭРДЭНЭБАТ:ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ БҮРЭН ДЭМЖИНЭ

2019-12-10  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-аас өнгөрсөн сарын 13-нд баталсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд энэ сарын 3-нд хэсэгчлэн хориг тавьсан. Ингэхдээ, 2020-2024 онд хэрэгжих төслийн хэт их хөрөнгө оруулалт, нийгмийн даатгалын шимтгэлийг хувиар нэмсэн асуудал, ирээдүйн өв сангийн бие даасан, хараат бус байдал алдагдуулсан зэрэгт санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригоос нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлаас бусдыг нь хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед УИХ дахь АН-ын зөвлөлөөс Ерөнхийлөгчийн хоригтой ижилхэн байр суурь илэрхийлж байсныг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат онцоллоо. Тэрбээр хэлэхдээ, "2020-2024 оны хөрөнгө оруулалтад түүх соёлын дурсгалтай холбоотой барилга байгууламжийг нураах, дахин төлөвлөхөд 539 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 2021 онд нийт 7-8 обьектод 91.7 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Ингэхдээ, Драмын театр, дуурийн театр, төв номын санд 2-3 тэрбум төгрөг л төсөвлөсөн нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Мөн цалин нэмсэн ч имфляцийн түвшинтэй уялдуулсан нь бодит үр дүн биш гэдгийг онцлов.Түүнчлэн Ирээдүйн өв санг хараат бус байдалд нь эргэн шилжүүлэх нь зөв хэмээн үзэж УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авахыг дэмжсэн тухай тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр мэдээллээ.

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?