50+26. Сонгуулийн хуулийн энэ хувилбарыг УИХ-д олонхи болсон МАН-ын Удирдах Зѳвлѳл дэмжиж буй. Гишүүд нь бүрэн дүүрэн дэмжихгүй ч, энэ хувилбараар батлагдах магадлал туйлын ѳндѳр болжээ. Энэ хувилбараар хуулиа батлах аваас 76 суудлын 26 нь автоматаар МАН, АН-ын халаасанд орно гэж тооцоолсон судалгаа гарсан байна. Дор хаяж 900 хүн 26 тойрогт нэр дэвшиж гэмээнэ, Ц.Нямдорж,Лүндээжанцан, Ѳ.Энхтүвшин, Э Бат-Үүл, С.Эрдэнэ, Н.Энхбаяр нарын тэргүүтэй хууччуул сонгогдох магадлал туйлаас ѳндѳрсѳнѳ. Дээр нь намын босго оноо тавьснаар жижиг намууд УИХ-д сонгогдох боломж бүрэн хаагдана гэж судлаачид дүгнэж байна.,
О.Гоо-Оюун