ТѲРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛ Д.БАЯРСАЙХАНД ШҮҮХЭЭС ЯЛ ОНООЛОО

2019-12-10  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болж Төрийн банкны захирал Д.Баярсайханд хоёр жилийн хорих ял оноож, төрийн албанд ажил эрхлэх эрхийг нь дөрвөн жилийн хугацаагаар хязгаарласан тогтоол гаргалаа. Д.Баярсайхан нь, 2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр БНХАУ-ын “Шинжан шинфан” компанийн нэр дээр 20 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкнаас гаргасан гэх хэргээр Хууль хяналтын байгууллагад жил орчим шалгагдаж, буруутай үйлдэл нь тогтоогдсон байна. Түүний хамт Тѳрийн банкны одоогийн тэргүүн дэд захирал Д.Ганбаатар, ѳмнѳ нь гүйцэтгэх захирлаар ажиллаж асан Б.Цэндсүрэн нарыг яллагдагчаар татсан байна. Дээрх удирдлагуудын бүрэлдэхүүн нь 4.7 тэрбум төгрөгийн зээлийг олгохдоо эрх мэдлээ урвуулан ашиглаж, 98 000 ам.доллар , ѳндѳр үнэ ѳртѳг бүхий тавилга зэрэг эд зүйл хувьдаа авсан хэрэгт буруутгагдсан. Хэргийг Тагнуулын Газрын Мѳрдѳн шалгах хэсэг шалгаж буй.юм байна.

Баярсайхан нь, 2012-2016 оны хооронд Санхүүгийн зохицуулах Хорооны даргаар ажиллаж байсан байна.

 

О.Гоо-Оюун 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
elbegee:saixan xulgaich yumaa 2019-12-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?