ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ АМИНЫ ОРОН СУУЦУУДЫГ ГЭР ХОРООЛОЛД НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2019-12-10  

“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн яам болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилтээр Германы Олон Улсын хамтын ажиллагааны  нийгэмлэг, Улаанбаатар хотын захиргаатай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төслөөр өрхийн дундаж 50м2 талбай бүхий төрөл бүрийн хийц, шийдэлтэй эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг иргэдэд таниулах арга хэмжээний нээлт өнөөдөр боллоо.

Уг төслөөр агаар, ус, орчны,  бохирдлыг бууруулах ажлын хүрээнд иргэдэд тав тухтай оршин суух нөхцөлийг бүрдүүлэх зорилготой ажиллаж байгаа юм. Эрчим хүчний хэмнэлттэй эдгээр амины орон сууцуудыг барилгын дулаан хамгаалалтын норм стандартад зааснаас 20 хувиар илүү эрчим хүчний хэмнэлттэй  байх шаардлагыг хангаж байгаагаараа онцлог юм.  Энэхүү жишиг орон сууцнуудыг Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороон дахь Нийслэлийн 188-р цэцэрлэгийн хашаанд барьж байршуулсан. Орон сууцнуудыг гүйцэтгэгчээр “Гранд Авгуш”ХХК, “Эрэл” ХХК, “Изохаус” ХХК, “Дэлгэр Констракшн” зэрэг компаниуд шалгаран ажилласан байна.

 

Э. Сувд-Эрдэнэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?