ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ ГАРЛАА

2019-12-11  

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна.Иргэний хүсэлт болон бүрдүүлэх баримт бичгийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан цахимаар хүлээн авна.

БҮРТГЭЛ:

2020.01.01-нээс 2020.01.30-ны хооронд явагдана.

ШАЛГАЛТ:

2020.02.07-ноос 2020.02.17-ны хооронд зохион байгуулна.

Шалгалт өгөх иргэдийн хуваарийг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулах бөгөөд шалгалтыг “Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журам”-д заасны дагуу орон даяар нэгэн зэрэг аймаг, нийслэлийн салбар комисс зохион байгуулна.

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?