ИХ БРИТАНИЙН ПАРЛАМЕНТИЙН СОНГУУЛЬ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

2019-12-12  

Их Британийн бүх нийтийн сонгууль өнөөдөр болно. Тус улс сүүлийн таван жилийн хугацаанд гурван удаа бүх нийтийн сонгууль явуулж байгаа юм. Хамгийн сүүлд явуулсан санал асуулгаар Консерватив нам 43 хувь, Хөдөлмөрийн нам 34 хувийн санал авсан байна.Харин их Британийн парламентын доод танхимын 650 суудлын төлөөх энэхүү сонгуулиар эрх баригч Консерватив нам олонхын байр сууриа хадгалж, ирэх нэгдүгээр сард Европын Холбооноос гарах үйл хэргээ баталгаажуулж чадах уу гэдэг нь олны анхаарлыг татаж байна.Ерөнхий сайд Борис Жонсоны тэргүүлж буй Консерватив нам “нэгдүгээр сард багтаан Брекситийн асуудлыг парламентын дэмжлэгтэйгээр зохицуулна” гэсэн уриатайгаар кампанит ажлаа өрнүүлж байна. Харин Жереми Корбин тэргүүтэй Хөдөлмөрийн нам “төрийн жолоог авч, ЕХ-той илүү дээр нөхцөлтэй хэлэлцээрийг байгуулж, тэдгээр нөхцөлийн талаар бүх нийтийн санал асуулга явуулна” гэжээ.Хэрэв Консерватив нам энэ сонгуульд ялбал Борис Жонсоны ЕХ-той байгуулсан гэрээний нөхцөлийг Их Британийн парламент баталж, тус улс ирэх сард ЕХ-ноос гарах магадлалтай байгаа бол Хөдөлмөрийн нам олонх болсон тохиолдолд Брекситийн ирээдүйг бүх нийтийн санал асуулга шийдэх төлөвтэй байна.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?