ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДРҮҮ НЭМЭЛТ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ГАРГАЖЭЭ

2019-12-12  

Нийслэлийн онцгой комиссын 15 дугаар хурал өнөөдөр боллоо. Уг хурлын үеэр “Сайн” картын бүртгэлжүүлэлт 96.1 хувьтай байна. Дүүрэг хороодын Засаг дарга нар хуваарь гаргаж “Сайн” картны хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа. Өнөөдөр өглөө 6 цагийн байдлаар Сүхбаатар дүүрэгт 10, Чингэлтэй дүүрэгт 17, Баянгол дүүрэгт 6, Сонгинохайрхан дүүрэгт 36 цэг, Хан-Уул дүүрэгт 1 цэг түлшгүй байна” гэв.  Мөн дүүргүүдийн борлуулалтын цэгүүдэд 24 цагаар хяналт ажиллаж байгаа. Түлш тээвэрлэлтийн хувьд үйлдвэрээс гарч байгаа нийлүүлэлт хангалтгүйн улмаас борлуулалтын цэгүүдэд хомсдол үүсч байна гэв.харин таван толгой түлш комданийн зүгээс  “Манай компани 24 цагийн горимоор 1200 гаруй ажилтан албан хаагчид ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар өдөрт 2406578 кг түлш үйлдвэрлэж байна. Үйлдвэрийн хувьд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Одоогийн байдлаар үйлдвэрийн шугамуудыг жигдрүүлэх ажил явагдаж байна. Тээвэрлэлтийн хувьд 1000 орчим авто машин тээвэрлэлт хийж, өдөрт 1820 тонн шахмал түлшийг дундын болон бөөний цэгүүдэд хүргэж байна. Нэг өдөрт 250 цэгийн захиалга авч байгаа” гэв. Мөн онцгой комиссын гишүүд, дүүргүүдийн Засаг дарга нартай хамтран түлшгүй цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлтийг гаргасан талаар мэдээллээ.

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?